Монгол улсын баг тамирчид багаараа 1-р байранд орж дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа.
Яагаад Их ав гэж?
Өмнө ба одоо[Одоо] яагаад хийж байгаа вэ?
Өдгөө цагт энэ нь монгол залуучуудын нэгэн хобби спорт болж уламжлалт спортын хүрээнд эртний өв соёлоо хадгалахаар уг арга хэмжээ зохиогдож байнаЗорилго
Их ав - нүүдэлчдийн фестивалыг олон улсын аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгох
.
Хаана юу байгаа вэ?
Газрын зохион байгуулалтФестивалын хүрээнд
Дараах тэмцээн, үзүүлбэрүүд явагданаХөтөлбөр
Тухлан танилцана уу
2021/10/02 Бямба гараг |
||
Эхлэх дуусах цаг | Хөтөлбөр | Нэмэлт тайлбар |
9:20 - 13:00 |
ЯВАГДАХ ТЭМЦЭЭН, ҮЗҮҮЛБЭР
|
Морьт харваа
Газрын харваа
|
13:00 - 14:00 |
ЦАЙНЫ ЦАГ |
|
14.00 - 17:00 |
ЯВАГДАХ ТЭМЦЭЭН, ҮЗҮҮЛБЭР
|
Морьт харваа
Газрын харваа
|
17:30 - 18:00 | ТЭМЦЭЭНИЙ ДҮН |
|
18:00 - 21:00 |
ОРОЙН АРГА ХЭМЖЭЭ |
|
2021/10/03 Ням гараг |
||
Эхлэх дуусах цаг | Хөтөлбөр | Нэмэлт тайлбар |
9:00 - 13:00 |
ЯВАГДАХ ТЭМЦЭЭН
|
Морьт харваа
Газрын харваа
|
13:00 - 14:00 |
ЦАЙНЫ ЦАГ |
|
14:00 - 15:00 | ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРГАХ |
|
15:00 - 16:00 |
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА |
|
16:00 - 17:00 |
“ИХ АВ 2021” ФЕСТИВАЛЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА |
|
Тэмцээний удирдамж
Тэмцээний дүрэм, журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахТэмцээний бүртгэл 2021 оны 09-р сарын 26-ны өдрийн 15.00 цагаас 09-р сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл www.namnaa.com хаягаар бүртгэнэ
Лавлах утас: 77118844; 88092225; 88085401
Удирдамжтай танилцах
Их авын эргэн тойронд
Холбоотой мэдээллүүдАсуулт ба хариулт
Мэдэхгүй, ойлгоогүй зүйлээ эндээс харна ууТэмцээн нь 2021 оны 10-р сарын 2 болон 3-нд Налайхын Уу булангийн хөндийд зохион байгуулагдана
- Намнаа /морьт харвааны тэмцээн/
- Газрын харвааны тэмцээн
- Анч тайга нохой, шонхор шувууны үзүүлбэр
- Алтайн ятга эгшиглэх
- Тойрон бүжиг, бие биелгээ
Санаачлагч:
- Мэргэн Намнаа ТББ
Зохион байгуулагч:
- Талын Эзэн ХХК
Хамтрагч байгууллагууд:
- Монголын шувуулахуйн холбоо
- Монгол ТАЙГА НОХОЙ судлалын холбоо
- Монгол Хорайзон ХХК
- Turan world LLC
- Golden ujin LLC
- Галалзах нар ХХК
- IP consulting LLC
- Nomadic seekers
- Монгол алтайн барагшун
Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч:
- NTV
Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дүрмийг мөрдөж уг арга хэмжээг хойшлуулж байсан билээ.
Харин 2021 оны 10 сарын 01-ээс задгай талбайн арга хэмжээг зөвшөөрсөн учраас "Их ав 2021" фестивалыг зохион байгуулах ажилдаа орж, ирэх жилийн аялал жуулчлалын үнэ цэнэтэй гол бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна.
"Их ав 2022" фестивал нь 2022 оны 7 сарын 15- 18 хооронд бүр өргөн дэлгэр зохион байгуулагдана.
Имэйл: info@namnaa.com, info@taliinezen.com
Утас: 77118844, 88092225
Энэ удаагийн тэмцээнд Морьт харваа, газрын харвааны шинэ төрлүүд орж байгаа учраас зөвхөн Намнаа академийн тамирчид оролцоно.
Бүртгүүлэх тамирчид ЭНД ДАРНА УУ
Тэмцээний дүрэм, журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу
Мангас намнах
- 90м зайд 3 бай намнах тэмцээн
- Байны хэмжээ 1м мангас дүрстэй бай
- Голын цагаан 5 оноо 4, 3, 2, 1 гэх үнэлгээтэй
- Эхний байг өртөж намнахаар байрлуулна
- Хоёр дахь байг тэгнэж намнахаар байрлуулна
- Гурав дахь байг хударган гудас намнаа хийхээр байрлуулна.
- Бай морины замаас 7м зайд байрлана
- Эхний бай гараанаас 15м хоёр дахь нь 45м гурав дахь нь 75м зайд байрлана
- Тамирчид онилсон байдлаас эхэлж болно. Бусад сумнуудын саадагнаас ээлж дарааллуулан авч харвах ёстой
- Дараалсан хоёр бай оносон тохиолдолд морины оноогоо баталгаажуулна
- Дараалсан гурван байгаа заагдсан секундэд багтаж намнасан тохиолдолд бай болгоны нэмэлт 3 оноо нэмж олгоно
- Морины секундийг төхөөрөмжөөр хэмжинэ. Орох болон гарах багана дээр хэмжигч байрлуулсан байна
2. Бөмбөг намнаа
128м зайд модонд тэлж татсан 3 бөмбөгийг эгнүүлэн өрж намнах
- Сумыг зөвхөн багана дундуур орохтой зэрэгцэн секунд бодогдож эхлэх тэр агшинаас саадагнаас ээлж дарааллуулан авч харвана
- Хоёр бөмбөг оносон тохиолдолд морины оноогоо баталгаажуулна. Дараалсан байх шаардлагагүй
- Дараалсан гурван бөмбөгийг заагдсан секунддээ багтаж намнасан тохиолдолд бай болгоны нэмэлт 3 оноо нэмж олгоно
- Морины секундийг төхөөрөмжөөр хэмжинэ. Орох болон гарах багана дээр хэмжигч байрлуулсан байгаа
- Бөмбөгөнд сум зоогдсон тохиолдолд оноог тооцно
- Тамирчид саадаг эсвэл уламжлалт давчит хороос сумыг авч намнана
3. Бага ав
128м зайд амьтан намнах
- Харвааны зам дахь багана руу орж секунд эхлэхтэй зэрэгцэн саадган дахь сумандаа хүрнэ
- Сумыг заавал давчит хороос авч дараалуулан авч намнана
- Нийт замыг туулах хугацаа 14сек
- Намнаачид хугацаандаа амжиж дарааллан 2 бай оновол шагналын 2 оноо өгнө
- Намнаачид хугацаандаа амжиж дарааллан 3 бай ононвол шагналын 3 оноо өгнө
- Хугацаандаа амжаагүй тохиолдолд заасны дагуу хасах оноотой
- Стандартаас богино хугацаанд багадаа 2 сум харваж нэгийг нь оносон тохиолдолд секунд тутамд морины шагналын оноо нэмэгдэнэ
4. Их ав
Дахан хэлбэрээр буюу эргэж давхин амьтад намнах
- Намнаачид сумаа сумалж орж болно.
- Бусад сумыг саадагнаас ээлж дараалуулан авч харвана
- Замыг туулах стандарт хугацаа 30сек
- Намнаачид хугацаандаа амжиж дарааллан 2 бай оновол шагналын 2 оноо өгнө
- Намнаачид хугацаандааа амжиж дарааллан 3 бай ононвол шагналын 3 оноо өгнө
- Намнаачид хугацаандааа амжиж дарааллан 4 бай ононвол шагналын 4 оноо өгнө
- Хугацаандаа амжаагүй тохиолдолд заасны дагуу хасах оноотой
- Стандартаас богино хугацаанд багадаа 4 сум харваж нэгийг нь оносон тохиолдолд секунд тутамд морины шагналын оноо нэмэгдэнэ
5. Багийн намнаа
- Намнаачид сумаа сумалж орж болно. Мөн сумаа нумтай гартаа барьж харваж болно. Саадаг болон давчит хорноос авч харваж болно
- Замыг туулах стандарт хугацаа 16 сек
- Намнаачид хугацаандаа амжиж 3-н чих унагавал морины секундын оноогоо баталгаажуулна
- Тамирчид хугацаандаа амжиж дараалан 5-аас дээш чих унагавал унагасан чих бүрийн тоогоор 1 оноо өгнө
- Хугацааг намнаачидын эхний морь багана руу ороход эхэлж, сүүлийн морь гарахад дууссанаар тооцно
- Морины оноог морины оноо тооцох журмын дагуу тооцно
“Самбар бай”
- 30 м самбар бай. Байны хэмжээ 1м мангас бай
- 50 метр самбар бай. Байны хэмжээ 1м мангас бай
- Нийт 15 сум тавина
“Саранбай харваа”
- 70м зайнд модонд тэлж татсан том бай дээр нь мангас зурна хэмжээ 2,5м өндөр 1,5 өргөн
- Нийт 15 сум тавина
“Онтусах” харваа
- 200 метрт байрлуулсан 1м тэй байг харвах
- Нийт 15 сум тавина
“Зэв нүүлгэх” тэмцээн
- Сумаа хэн хамгийн хол тусгах тэмцээн
- 3 сум харваж хол туссан сумыг тооцно
- Нум харгалзахгүй сум харгалзахгүй
“Явган ав” буюу явж харвах
- 5 ширхэг байг 5м, 10м, 20м, 30м, 40м байрлуулж харваач нийт 30 секундэд багтаж харвана.
- 10 сум харвана
- Амьтдын дүрс байна 5 ширхэг амьтан сонгоно
“Харвалдаан”
- Баг бүр 5 хүнтэй хоорондоо байлдана
- Суманд оногдвол хасагдана
- Өөр өөрсдийн тугаа хамгаална
- Айлын тугийг харваж унагана
- Заагдсан зурвасаас давж гарахгүй, давж гарвал гарсан багийг хожигдсонд тооцно