Яагаад нум сум харваа гэж ?
Хэдэн настай хүмүүс хичээллэж болох вэ ?
Нум татаж чадах наснаас эхэлж сургалтанд хамрагдаж болно. Гэхдээ бид 7 наснаас 13 нас хүртэл хүүхдийн анги, харин 13 наснаас дээш бол том хүний анги гэж хувааж хичээлээ заадаг.
Хичээллэхэд хэр их зардал гарах вэ ?
Гишүүнээр элсэн сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд манай сургалтын нум болон сум, эд хэрэглэлийг сургалтын явцад хэрэглэх боломжтой болно. Тэгэхээр бага мөнгөөр суралцах боломжтой. Хэрвээ нум худалдаж авхаар шийдвэл нум 300 000 төгрөгөөс дээш 3 сая хүртэл байдаг. Сум гэхэд 10 000 төгрөгөөс дээш 100 000 төгрөг хүртэл янз бүр байдаг. Гадны хөгжилтэй оронд морьт харваа нь их өртөг өндөртэй спорт хобби байдаг . Үүнийг та эх орондоо маш хямд зардлаар сурах боломжтой болж байгаа юм.
Бие ба сэтгэлийн эрүүл мэндийн ач холбогдол ?
Байнгын бэлтгэл сургуулилт хийнэ. Энэ нь та зөв бие галбиртай болж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих хөдөлгөөний дутагдалыг арилгах зөв амьсгалын дасгал нүдний харааны дасгал авхаалж самбаатай болно, сэтгэлийн тэвчээр хатуужилд суралцах төвлөрч сурна ,тууштай хөдөлмөрч байдалд суралцана, богино хугацаанд зөв шийдвэр сонголтыг хийж чаддаг болгоно. Дайчин эрэмгий зоригтой болгоно. Хувийн сахилга батыг сайжруулна. Энэ нь өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах мөн үйл хөдлөлөө удирдаж чаддаг болгоно гэсэн үг. Бэлтгэлийн үйл явц нь таныг үргэлж завгүй байлгадаг учир урт хугацааны таны стрессийг тайлж тайвшируулна. Та бага стрессдэж сэтгэл гутралд өртөхгүй байх нэг арга бол хоббитой болж дуртай зүйлээрээ хичээллэх байдаг.
Суралцахад хэр хүндрэлтэй вэ ?
Туршлагатай сайн багш нар байгаа учир таньд ойлгомжтой зааж сургана.
Гэхдээ хүн бүр хурдан удаан гээд янз бүр суралцдаг гэдгийг битгий мартаарай бид бүгд суралцаж эхлэхдээ чададгүй л эхэлсэн байдаг. Бүгдийг анхнаас нь зааж сургана.
Ямар нум хэрэглэдэг вэ ?
Бид уламжлалт хэв загвар бүхий нум хэрэглэдэг харваж байгаа арга нь уламжлалт учраас заавал уламжлалт хэв загвар бүхий нум хэрэглэх шаардлагтай. Эдгээр нь дотроо бас олон төрөл загвартай байдаг. Хийж байгаа арга нь уламжлалт эвэр шөрмөс зүүж нааж хйисэн эсвэл орчин үеийн аргаар хийсэн гээд ерөнхий хоёр төрөл байдаг.
Ямар бай харвадаг вэ ?
Бид зэвтэй болон мохоо үзүүрт сум хэрэглэдэг тиймээс түүндээ тохирсон байнууд хэрэглэнэ. Зэвтэй харваанд амьтны дүрс бүхий бай 3 хэмжээст бай харвана.
Морь унаж чадахгүй хүн сурж болохуу ?
Харвах болон морь унах морин дээрээс харвахыг бүгдийг анхнаас нь системтэй зааж сургана. Тиймээс та бүхэн чадахгүй байх тусам эхнээс нь зөв хурдан сурна.
Соёл ба боловсролын ач холбогдол ?
Харваа ба намнаа бол монголчуудын өв уламжлалын нэг хэсэг юм , монгол уламжлалт харваа намнаагаар хичээллэснээр
үндэсний бахархалтай болно, өөрийн бас нэгэн үнэт зүйлтэй болно, эртний цэрэг тулааны эрдэм ухааны талаар мэдлэг мэдээлэлтэй болно, нүүдлийн соёлтой танилцана, адууны соёлтой танилцана , нум сумны талаарх мэдлэгтэй болно, хувийн болон хамтын харилцааны соёл , мал амьтантай харьцах, хайрлах, мэдрэмж зөн совингоо хөгжүүлнэ, байгаль дэлхийтэй илүү ойр байлгах мэт зөндөө давуу талтай .
Хэр хөгжилтэй вэ ?
Суралцах чин хүсэлтэй бас чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилготой залуус цугларсан болохоор үргэлж инээд хөөрөөр дүүрэн байдаг. Хөгжөөнтэй баяртай мөчүүд их тохиолдоно. Өдөр болгон олон төрөл өөр өөр дасгал хийдэг учир та залхахгүй уйдахгүй . Сонирхол нэгтэй нэг хамт олон болж яг л эртний нум сум зэвсэг нэгт аравтын дайчид шиг амь нэгтэй хамт олон болдог.
Тэмцээн уралдаан болдогуу ?
Газраас харвах болон морин дээрээс харвах тэмцээнүүд болдог. Аль аль төрөлд нь улсын аврага шалгаруулах тэмцээн болно. Бүр олон улсын тэмцээн болдог учраас дэлхийн аврага ч болох боломжтой.
Эдгээр болон өөр олон ач холбогдолыг Монголчууд бидний үндэсний бахархал болох харваа ба намнаагаар хичээллэснээр олж авах боломжтой.
Энэ бол жинхэнэ урлаг юм.
Бичсэн : Намнаа клубын багш дасгалжуулагч Н. Алтанхуяг
Вэбсайт: www.namnaa.com
Утас: 77118844
Имэйл: info@namnaa.com
Youtube- https://bit.ly/3a7gzoq