Монголчуудын харвах арга барил

Монголчуудын харвах арга барилын тухаи 16 р зууны хятад эх сурвалж.
" ...Сум харвахдаа урагш хандаж, зүүн гартаа нумаа атгаж, үзүүрийг нь жаахан зүүн тийш хазайлган онины дотор талыг нь өргөж, долоовор хуруугаар онины гадар талаас татаж, дунд хэсгийг нь бүргэдийн хошуу мэт болгож, бусад хуруугаараа онио чангахан түлхэнэ. Баруун гараараа сумын хөвчид тусгаж, долоовор хуруугаараа эрхий хуруугаа дарж, бусад хуруугаар алгаа чанга барьж, хөвч нь цээжийг нь налан тэнийж тохойгоороо баруун хавиргаа чангахан хавчиж, нумын дээд үзүүрийг баруун тийш хазайлган хөвч нь төгрөг болохтой зэрэг сумаа харвана.
Үнэхээр ончтой бөгөөд хүчтэй байдаг.

Тайлбар:
1. Энэхүү "И-Юй" бичиг буюу "Харийн тухай тэмдэглэл"-ийг 16-р зууны үеийн Мин улсын цэргийн жанжин, хилийн цагдан байцаагч түшмэл Су Чжигао 1545-1549 онуудын хооронд бичжээ.