Нэг. “ИХ АВ” тэмцээний зорилго
1.1 Монгол уламжлалт өв соёлын нэгэн хэсэг харвааны бүх төрөл зүйлүүдийг монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон хөгжүүлэх явдал юм.
Хоёр. Тэмцээний явагдах газар хугацаа
2.1 Тэмцээн нь 2021 оны 10-р сарын 2 болон 3-нд Налайхын Уу булангийн хөндийд зохион байгуулагдана.
2.2 Тэмцээний бүртгэлийг 2021 оны 09-р сарын 26-ны өдрийн 15.00 цагаас 09-р сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл www.namnaa.com хаягаар бүртгэнэ. Лавлах утас: 77118844, 88085401
2.3 Харъяалалгүй харваач бүртгэж авахгүй. Тэмцээнд оролцох харваачид нь КОВИД-19 вирусын эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан байх ба 2-р тун хийлгээд 14 хоносон буюу КОВИД-19 өвчнөөр өвчилсөн тохиолдолд эдгэрээд 14 хоносон байх шаардлагатай.
2.4 Бүртгэлд хамрагдаагүй харваачийг тэмцээнд оруулахгүй.
2.5 Тэмцээн намнаа акедемийн гишүүдийн дунд явагдана.
Гурав. Намнаа, харваанд оролцох нөхцөл
3.1 Улсын онцгой комисс, ЭМЯ-с гаргасан зөвлөмжийн дагуу аюулгүй байдлыг хангах үүднээс харваач бүр амны хаалт талбай дээр ажиллахдаа өмсөх бээлийтэй байна.
3.2 Тамирчид харвааны дүрэм болон аюулгүй ажиллагааны зааварчилгаанд заасан хүн хоорондын зайг барьж ажиллана.
3.3 Тамирчид харвахаас бусад үед амны хаалт зүүсэн байх
3.4 Харвуул наадам явагдахад дараах журмыг дагаж мөрдөнө.
3.5 Тамирчид нэвтрэх хэсэгт байрлах шалган нэвтрүүлэх ажилтанд вакциныгэрчилгээ болон эдгэрсэн бичиг баримтыг заавал шалгуулж нэвтэрнэ
3.6 Тухайн заагдсан талбайд тээврийн хэрэгслийг байрлуулна.
3.7 Нум эвэр элэгтэй шөрмөс артай болон орчин үеийн материалаар хийгдсэн уламжлалт загвартай байж болно. Харваач 6 ширхэг модон эсвэл уламжлалт загвартай карбон сумтай оролцож болно.
3.8 Нумны бариур, нуман дээр нэмэлт тоноглол, хэрэгсэл хийж, байрлуулах зэргээр хэлбэр загварыг өөрчлөхийг хориглоно.
3.9 Тамирчины эхний босооны эхний сумыг үзэн сум болгоно.
3.10 Тамирчин тэмцээнд эрхийн үнэмлэхээр оролцох ба эрхийн үнэмлэхний хураамж
Намнаа акидемийн гишүүд Морьт харваа 50,000₮, Газрын харваа 40.000 төгрөг. /ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй харваачдаас төлбөргүй/
3.11 Багийн ахлагч, дасгалжуулагч нар хичээллэгсэд, ХАРВААЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗААВАР-тай багийн харваачдаа танилцуулан гарын үсэг зуруулж харваа эхлэхээс өмнө бүртгүүлэхдээ гарын үсэг зуруулсан зааварчилгааг эх хувиар нь авч ирж баталгаажуулна.
3.12 Нийт тамирчид энэхүү аюулгүй байдлын заавартай танилцсаны үндсэн дээр тэмцээнд орно.
3.13 Согтууруулах ундаа хэрэглэсэн харваачийг тэмцээнд оролцохыг хатуу хориглоно.
Тэмцээний явцад согтууруулах ундаа хэрэглэсэн харваачийг тэмцээнээс шууд хасна.
Дөрөв. Тэмцээний зохион байгуулалт
4.1 Тэмцээнийг Намнаа академи, Сити сургуулиас томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулна.
4.2 Маргаан гарвал хяналтын шүүгч, ерөнхий шүүгч нар шийдвэрлэнэ.
4.3 Харвах босоондоо самбарын шүүгчдээ тодорхой мэдэгдсэн хүндэтгэх шалтгаагүйгээр хоцорсон харваачийн харвалгүй өнгөрөөсөн сумыг нөхөж харвуулахгүй. Оноогүйд тооцно.
Тав. Тэмцээний шүүгчдийн зөвлөл
5.1 Шүүгчдийн зөвлөл нь дүрмийн дагуу тэмцээнийг зохион байгуулах үүрэг хүлээхийн зэрэгцээ хоцорсон болон зөрчил гаргасан харваачид, багт анхааруулах, тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авах эрхийг эдлэнэ.
5.2 Шүүгч нь санаатайгаар алдаа гаргасан бол Намнаа академийн ёс зүй хяналтын хороогоор хэлэлцүүлэн хариуцлага хүлээлгэнэ.
Зургаа. Морьт харваа, газрын харвааны тэмцээний төрлүүд
“Самбар бай”
- 30 м самбар бай. Байны хэмжээ 1м мангас бай
- 50 метр самбар бай. Байны хэмжээ 1м мангас бай
- Нийт 15 сум тавина
“Саранбай харваа”
- 70м зайнд модонд тэлж татсан том бай дээр нь мангас зурна хэмжээ 2,5м өндөр 1,5 өргөн
- Нийт 15 сум тавина
“Онтусах” харваа
- 200 метрт байрлуулсан 1м тэй байг харвах
- Нийт 15 сум тавина
“Зэв нүүлгэх” тэмцээн
- Сумаа хэн хамгийн хол тусгах тэмцээн
- 3 сум харваж хол туссан сумыг тооцно
- Нум харгалзахгүй сум харгалзахгүй
“Явган ав” буюу явж харвах
- 5 ширхэг байг 5м, 10м, 20м, 30м, 40м байрлуулж харваач нийт 30 секундэд багтаж харвана
- 10 сум харвана
- Амьтдын дүрс байна 5 ширхэг амьтан сонгоно
“Харвалдаан”
- Баг бүр 5 хүнтэй хоорондоо байлдана
- Суманд оногдвол хасагдана
- Өөр өөрсдийн тугаа хамгаална
- Айлын тугийг харваж унагана
- Заагдсан зурвасаас давж гарахгүй, давж гарвал гарсан багийг хожигдсонд тооцно
Морьт харвааны тэмцээний төрлүүд
Мангас намнах
- 90м зайд 3 бай намнах тэмцээн
- Байны хэмжээ 1м мангас дүрстэй бай
- Голын цагаан 5 оноо 4, 3, 2, 1 гэх үнэлгээтэй
- Эхний байг өртөж намнахаар байрлуулна
- Хоёр дахь байг тэгнэж намнахаар байрлуулна
- Гурав дахь байг хударган гудас намнаа хийхээр байрлуулна
- Бай морины замаас 7м зайд байрлана
- Эхний бай гараанаас 15м хоёр дахь нь 45м гурав дахь нь 75м зайд байрлана
- Тамирчид онилсон байдлаас эхэлж болно. Бусад сумнуудын саадагнаас ээлж дарааллуулан авч харвах ёстой
- Дараалсан хоёр бай оносон тохиолдолд морины оноогоо баталгаажуулна
- Дараалсан гурван байгаа заагдсан секундэд багтаж намнасан тохиолдолд бай болгоны нэмэлт 3 оноо нэмж олгоно
- Морины секундийг төхөөрөмжөөр хэмжинэ. Орох болон гарах багана дээр хэмжигч байрлуулсан байна
2. Бөмбөг намнаа
128м зайд модонд тэлж татсан 3 бөмбөгийг эгнүүлэн өрж намнах
- Сумыг зөвхөн багана дундуур орохтой зэрэгцэн секунд бодогдож эхлэх тэр агшинаас саадагнаас ээлж дарааллуулан авч харвана
- Хоёр бөмбөг оносон тохиолдолд морины оноогоо баталгаажуулна. Дараалсан байх шаардлагагүй
- Дараалсан гурван бөмбөгийг заагдсан секунддээ багтаж намнасан тохиолдолд бай болгоны нэмэлт 3 оноо нэмж олгоно
- Морины секундийг төхөөрөмжөөр хэмжинэ. Орох болон гарах багана дээр хэмжигч байрлуулсан байгаа
- Бөмбөгөнд сум зоогдсон тохиолдолд оноог тооцно
- Тамирчид саадаг эсвэл уламжлалт давчит хороос сумыг авч намнана
3. Бага ав
128м зайд амьтан намнах
- Харвааны зам дахь багана руу орж секунд эхлэхтэй зэрэгцэн саадган дахь сумандаа хүрнэ
- Сумыг заавал давчит хороос авч дараалуулан авч намнана
- Нийт замыг туулах хугацаа 14сек
- Намнаачид хугацаандаа амжиж дарааллан 2 бай оновол шагналын 2 оноо өгнө
- Намнаачид хугацаандаа амжиж дарааллан 3 бай ононвол шагналын 3 оноо өгнө
- Хугацаандаа амжаагүй тохиолдолд заасны дагуу хасах оноотой
- Стандартаас богино хугацаанд багадаа 2 сум харваж нэгийг нь оносон тохиолдолд секунд тутамд морины шагналын оноо нэмэгдэнэ
4. Их ав
Дахан хэлбэрээр буюу эргэж давхин амьтад намнах
- Намнаачид сумаа сумалж орж болно
- Бусад сумыг саадагнаас ээлж дараалуулан авч харвана
- Замыг туулах стандарт хугацаа 30сек
- Намнаачид хугацаандаа амжиж дарааллан 2 бай оновол шагналын 2 оноо өгнө
- Намнаачид хугацаандааа амжиж дарааллан 3 бай ононвол шагналын 3 оноо өгнө
- Намнаачид хугацаандааа амжиж дарааллан 4 бай ононвол шагналын 4 оноо өгнө
- Хугацаандаа амжаагүй тохиолдолд заасны дагуу хасах оноотой
- Стандартаас богино хугацаанд багадаа 4 сум харваж нэгийг нь оносон тохиолдолд секунд тутамд морины шагналын оноо нэмэгдэнэ
5. Багийн намнаа
- Намнаачид сумаа сумалж орж болно. Мөн сумаа нумтай гартаа барьж харваж болно. Саадаг болон давчит хорноос авч харваж болно
- Замыг туулах стандарт хугацаа 16 сек
- Намнаачид хугацаандаа амжиж 3-н чих унагавал морины секундын оноогоо баталгаажуулна
- Тамирчид хугацаандаа амжиж дараалан 5-аас дээш чих унагавал унагасан чих бүрийн тоогоор 1 оноо өгнө
- Хугацааг намнаачидын эхний морь багана руу ороход эхэлж, сүүлийн морь гарахад дууссанаар тооцно
- Морины оноог морины оноо тооцох журмын дагуу тооцно
Долоо.Оноо тооцох журам
7.1 Харваачийн харвасан сум байнд тусаж, сум зоогдсон тохиолдолд оноог тооцно.
7.2 Сумны оносон эсэх талаар харваачид санал зөрсөн тохиолдолд зурхайн шүүгчийн
шийдвэрээр шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд хянагч шүүгч оролцоно.
7.3 Сум байг сүвлэж гарсан тохиолдолд оноонд тооцохгүй.
7.4 Тэмцээний дүнг бай оносон сумны тоогоор гаргана.
7.5 Морины хурд нь нэмэлт оноотой бөгөөд сумны оноон дээр морины оноог нэмж тооцно
7.6 Заагдсан секундээс гадагш давхисан тохиолдолд хасах оноотой
Жишээ нь: 14 секундээс стандарт болгож
Стандартаас хэтрүүлэн давхивал
- 15сек -1,
- 16сек -2,
- 17сек -3,
- 18 сек болвол тамирчний оноог 0-оор авна.
Заагдсан секундээс дотогш давхивал нэмэх оноотой
Жишээ нь: 14 сек стандарт гэж үзвэл
- 13 сек-1 оноо бонус,
- 12 сек-2 оноо бонус
- 11 секээс дээш 3 оноо
- 10 сек 4 оноо
Тамирчин тухайн төрлийн морины оноог авах болзлыг хангасан тохиолдод тухайн оноог нэмж бодно.
7.7 . Тухайн төрлөөс шалтгаалж морины замруу орхоос өмнө сумаа сугалсан тохиолдолд эхний байг оноогүйд тооцно. /Сумаа сумалж орж болох төрөлд хамааралгүй болно./
7.8 Багийн төрөлд оролцож байгаа тохиолдолд намнаачидын эхний морь багана руу ороход эхэлж, сүүлийи морь гарахад дууссанаар тооцно.
Найм. Харвааны дүн гаргах
8.1 Тэмцээний дүнг байг оносон сумны тоогоор гаргана.
8.2 Харвааны дүнг зөвхөн нийлбэр дүнгээр гаргана.
8.3 Харваачдын оноо тэнцсэн нөхцөлд тухайн төрөлдөө харвуулж байрыг шийдвэрлэнэ.
Ес. Байр шагнал
9.1 Харвааны төрөл бүрт 1-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал 2-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал 3-р байр эрэгтэй, эмэгтэй тус бүр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал.
Харвааны шилдэг 3, намнааны шилдэг 3 шалгаруулж, харваа, намнааны төрлийн нийлбэр оноогоор Шилдгийн шилдгийг тодруулна.